Монгол улс цөмийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орны жагсаалтад багтав


Монгол Улс Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орны жагсаалтад багтсаныг зарлалаа. Европын Холбоо, Европын Комисс, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах Тэргүүн санаачилгын төвийн үндэсний зохицуулагч нарын уулзалт энэ сарын 12-15-нд Бельги улсын Брюссель хотноо болж байна. 
Хурлын эхэнд  Монгол Улс төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан орны жагсаалтад багтсаныг зарлав. Энэ нь Монгол Улсын биоаюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн чадавхтай болох чиглэлээр хэрэгжүүлж буй тууштай бодлогын үр дүн юм.

Энэ удаагийн хуралд 64 түнш улсын үндэсний зохицуулагч, зөвлөх, НҮБ-ын бүс нутаг хоорондын гэмт хэрэг, шударга ёсны судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ахиц дэвшлийг ярилцлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *