Импортын гурилыг татвартай болгох асуудлыг УИХ дэмжээгүйд салбарын сайд гомдолтой байна


Гурилын импортын татварыг эргэн сэргээх асуудлыг хуульчлан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оруулж ирсэн нь чуулганы дэмжлэгийг авч чадсангүй.

Жилийн өмнө гаргасан хуулиа эргүүлэн өөрчлөх шаардлага байхгүй гэж парламентын олонх нь үзсэн юм. Гурил үйлдвэрлэгчдийн дунд монопол тогтож үнээ үгсэн хуйвалдаж өсгөх магадлалтай гэж гишүүдийн олонх үзсэнээс Ж.Энхбаяр сайдын зүтгүүлсэн импортын гурилыг татвартай болгох асуудал дэмжигдсэнгүй. Салбарын сайдын зүгээс энэ асуудалд Ерөнхийлөгч хориг тавьж дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа хэвлэлийнхэнд илэрхийллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *