“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хэсгийн бүх тоглолтдоо хожлоо


Сагсан бөмбөгийн “BCL” буюу Зүүн Азийн аваргуудын лигийн “В” хэсэгт багтсан Монголын Үндэсний дээд лигийн 8 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Тайландын лигийн аварга “Hi-Tech“ багийг 88:80 харьцаатайгаар буулгаж авснаар 6 дахь ялалтаа авав.

Тэд лигийн хэсгийн шатны бүх тоглолтдоо буюу дараалан 6 хожсон амжилтыг үзүүлж, аварга баг гэдгээ харуулж чадлаа. Ингэснээр “Хүлэгүүд”-ийн залуус хэсгээ тэргүүлж, хасагдах шатнаа өрсөлдөхөөр болж байна.

Сүүлийн тоглолтод “Хүлэгүүд”-ээс Ян Миллер 25 оноо авч багаа тэргүүлсэн бол энэ улирлын MVP А.Азбаяр 21, Д.Мөнхтүвшин 11, Жордан Толберт 10, Ч.Ихбаяр 8, Б.Барсболд 7 оноо тус тус авсан.

Улс улсдаа аваргын цом өргөсөн шилдэг багуудын өрсөлдөж буй Зүүн Азийн аваргуудын лигийн финалын тоглолтуудыг манай улс хүлээн авч зохион байгуулахаар болжээ. Тодруулбал хасагдах шатны тоглолтууд тавдугаар сарын 30, 31-ний өдөр Улаанбаатар хот, “М” Аренад болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *