Шинэ чулуун хавтангаар явган хүний замыг засаж байна


Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна.

Одоогийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлжээ. Мөн үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Зам засварын ажилд ашиглаж байгаа шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Чулуун хавтанг стандартын дагуу явган хүн зорчиход хүртээмжтэй 4 метр өргөн хийхээс гадна 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг хийж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *