Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ оны эхний гурван сарын дотоодын нийт бүтээгдэхүүний урьдчилсан дүнг баасан гарагт танилцууллаа.
Энэ оны эхний улиралд Япон улсын эдийн засаг агшсан үзүүлэлттэй гараад байна. Хамгийн сүүлд Японы ДНБ 2024 оны эхний улиралд буурсан үзүүлэлттэй гарч байсан юм.
2025 оны эхний гурван сард тус улсын ДНБ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар агшсан бол өмнөх улиралтай харьцуулахад 0.2 хувиар буурчээ.
Ийнхүү тус улсын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарч, үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогоос үүдсэн тодорхойгүй байдлаас шалтгаалж экспорт буурсантай холбон тайлбарласан байна.
Оны эхний улирлын эдийн засгийн тайланд танилцуулснаар экспорт 0.6 хувиар буурч, импорт 2.9 хувиар өссөн байна.
Харин иргэдийн хэрэглээ оны эхний гурван сард бараг өөрчлөгдөөгүй байна. Японы ДНБ-ий талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ үнийн өсөлтийн нөлөөгөөр ердөө 0.04 хувиар өссөн байна.