Дархан-Уул аймагт 6 хүн улаанбурхнаар өвчлөөд байна. Үүнээс гадна сэжигтэй 14, ойрын хавьтал 408 хүн бүртгэгдээд байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт одоо 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний голомтод буй 110 хүнийг уг өвчний вакцинаар дархлаажуулаад байна.
Улаанбурхан туссан хүн тус аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийж, онош батлагдсан болон сэжигтэй хүмүүсийг тандах, хавьтлыг судлах, голомтод байгаа иргэдийг дархлаажуулах ажлыг уг аймгийн Эрүүл мэндийн газар зохион байгуулж буй аж.