Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ерөнхийлөгчийн өрөөнд гурван цаг орчим уулзлаа.Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн тэргүүн Ерөнхий сайдыг “өөрөө өргөдлөө өгөөд огцор” гэж сануулсан бололтой. Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нартай уулзсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Ардын намын Бага Хурлын VI хуралдааныг 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр буюу лхагва гарагийн 15:00 цагт хуралдуулахаар товлоод байна.Ийнхүү хамтарсан засгийн газрын хувь заяа хэрхэх эсэх нь энэ 7 хоногтоо багтан шийдэгдэх нь тодорхой болж байна.
Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай гурван цагийн турш ганцаарчлан уулзав

One response to “Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай гурван цагийн турш ганцаарчлан уулзав”
Данх удаан байна. Орлогоо нотол гэхэд нь нотолж байхгүй. Одоо тэгээд огцорч дээ. ЭБИ, Од жаргал 2-тоо ялагдав.