Ерөөгийн түймрийг 20 хоног нүдэж байж унтраалаа


Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4 дүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг 20 хоногийн дараа унтраалаа. Уг түймрийг 5 дугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15 цагт бүрэн унтрааж, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өглөө.

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, Хан Хэнтий УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллалаа.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.05.19/ 07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *