Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хуралд МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар оролцсон.
Энэ үеэр 2034 онд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авсан Саудын Арабын Хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзжээ.
Тус улсын хөлбөмбөгийн холбоо нь”Pro буюу мэргэжлийн” зэргийн дасгалжуулагчийг бэлтгэдэг албан ёсны сонголтыг хийдэг эрхтэй бөгөөд ойрын хугацаанд монголын хоёр дасгалжуулагчийг бэлдэж өгөхөө илэрхийлсэн байна.
Мөн Ц.Анандбазар Ерөнхийлөгч Катарын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзлжээ. Катарын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 оноос хойш хамтран ажиллаж буй. Үүний дотор монголын “Эрчим” клубын тамирчин Төгөлдөрийн гэмтлийг бүрэн эмчилж байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд хөлбөмбөгчин Б.Гарьдмагнайгийн “Pro зэрэглэлийн” сургалтын бүхий л зардлыг хариуцаж, сургаж байсан бөгөөд цаашид ч найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.