Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Парламентад хамгийн олон гишүүнтэй МАН-ын бүлэг Татварын хууль, Нийгмийн даатгал тэтгэврийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдтэй танилцана. Түүнчлэн туул хурдны замын бүтээн байгуулалт, тойрог нэгдүгээр замын бүтээн байгуулалтын танилцуулга ч бүлгийн хурлаар хэлэлцэгдэхээр байна. Хурлын төгсгөлд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал бууруулах, орон сууцжуулах хөтөлбөрт тулгамдаад байгаа бэрхшээлийн талаар болоод түүнийг шийдэх эрх зүйн шинэчлэлийг хэлэлцэхээр товлогджээ.
НДШ, татвар, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ
