Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт 101-т иржээ.Уг дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчид уг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Албан хаагчдыг очиход, хураалттай их хэмжээний цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байжээ. Галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.