Монгол хүүхдүүдийг АНУ-д хямд сургах хөтөлбөр хэрэгжүүлдэг “U bright open door” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Одхүүг Улаанбаатарт түр ирээд байхад нь уулзаж, АНУ-д сурах боломжийн талаар тодрууллаа. АНУ-д амьдардаг монголчууд эх орондоо хэрэгтэй зүйл хийх, монгол хүүхдүүдийг АНУ-д сурахад нь туслах зорилгоор “U bright open door” ТББ-ыг 2024 онд Мэрилэнд мужид байгуулжээ. Ашгийн төлөө бус учраас эдний төлбөр хямд. Эднийх 1957 оноос хойш яг энэ чиглэлээр 68 жил ажиллаж буй АНУ-ын “National open door” байгууллагатай хамтардаг.
-Танай сурагч солилцооны хөтөлбөрт ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?
-Манайх 3 хөтөлбөртэй. J-1 хөтөлбөрт ахлах ангийн сурагчдыг хамруулдаг. Монголын ахлах ангийн сурагчид АНУ-ын нийтийн ахлах сургуулиудад 6 сараас 1 жил сурах боломжтой.1 жилээс дээш хугацаагаар суралцах боломжгүй. Виз нь 1 жилээр гардаг. 15-18.5 настай хүүхэд хамрагдах боломжтой.
F-1 хөтөлбөр нь 14-18 насны сурагчдыг АНУ-ын хувийн ахлах сургуулиудад суралцуулдаг. Суралцах хугацаа хязгааргүй. Ахлах сургууль төгсөөд, коллеж, их сургуудьд элсэх суралцаж болно. 6 сар болон түүнээс дээш хугацаагаар явах боломжтой.
Богино хугацааны сургалтуудад хүүхэд болон насанд хүрэгчдийг хамруулдаг. АНУ-д аялангаа танхимаар хичээллэн, америк айлд амьдарч, өдөр бүр англиар ярих боломжтой. Сурагчид зун, өвлийн амралтаар АНУ-д сурангаа аялж болно. Насанд хүрэгчид хүссэн үедээ энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ зуны эхний 4 долоо хоногийн хөтөлбөрт 5-р сарын 19 хүртэл хүүхдүүдээ бүртгэсэн. 6-р сарын 28-наас 7-р сарын 26-ны хороонд АНУ-д сурна.
-АНУ-ын нийтийн сургуульд сургах J-1 хөтөлбөр ямар шалгууртай вэ?
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Гол нь квоттой байдаг. Тиймээс 1 жилийн өмнөөс хандах хэрэгтэй. 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт явагдаад дууссан. 2026-2027 оны хичээлийн жилд АНУ-ын нийтийн ахлах сургуульд сурахыг хүсвэл одоо бидэнтэй холбогдох нь зүйтэй.
-Бусад 2 хөтөлбөрт хамрагдахад ямар нэг шалгуур бий юү?
-Богино хугацааны сургалтад хамрагдахад ямар ч шалгуур байхгүй. Англи хэл мэдэхгүй хүн, хүүхэд ч явж болно. Ахлах сургуульд сурах бол англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь тэр хүүхдүүд ахлах сургуульд академик хичээл үзнэ. Хичээлээ ойлгох хэмжээний англи хэлтэй байх хэрэгтэй болдог.
-Аль ч хөтөлбөрт хамрагдвал америк айлд амьдрах юм уу?
-Тэгнэ. Америк айлд амьдрангаа америк хүмүүстэй шууд англиар ярилцана. Шууд орчинд нь орно.
-Төлбөр хэд вэ?
-Төлбөрт ашиг шингээгүй. Тухайн хүүхдийг АНУ-д байх хугацааны сургалт, хоол, даатгал гээд шаардлагатай зардлыг л авч байгаа.
4 долоо хоногийн төлбөр сургалтын төлбөр гэхэд 3000-4000 ам.доллар. Америк айлд амьдрах байр, хоол, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал гээд бүх зардал төлбөрт багтсан. Онгоцны 2 талын тийз, визний хураамж, халаасны мөнгө л ороогүй.

Ахлах ангийн сурагчдыг АНУ-ын нийтийн сургуульд 1 жил сургах J-1 хөтөлбөр дунджаар 8000-9000 ам.доллар. Аль муж, ямар сургуульд сурахаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөнө. Яг нарийн тоо хэлэхэд хэцүү.
АНУ-ын хувийн ахлах сургуульд 1 жил сургах F-1 хөтөлбөрийн төлбөр 13.000-14.000 ам.доллароос эхэлнэ. Аль мужид, ямар сургууль сонгох, тухайн сургууль нь ямар хөтөлбөр түлхүү хэрэгжүүлдэг, ямар давуу талтай вэ гээд олон хүчин зүйлээс хамаарч, төлбөр хэлбэлзэнэ.
-Танайх эцэг эх, хүүхдүүдэд “Энэ сургуульд сурга” гэхгүй, хүүхдийн эзэмших мэргэжилд тохирсон олон сургууль санал болгоод, эцэг эх, хүүхдүүд өөрсдөө түүнээс сонгох юм байна, тийм үү?
-Яг тийм. Бидний үндсэн зорилго бол Монголынхоо хүүхэд, залууст шинэ боломж, үүд хаалга нээж өгөх юм. АНУ-д байгаа давуу талаа ашиглаад, монголчууддаа туслах, боломж нээж өгөхийг л бид хүсэж, энэ байгууллагыг байгуулсан. Хүүхдүүд яагаад АНУ-д сурмаар байгаа юм, ирээдүйд ямар мэргэжил эзэмших, юу хүсэж мөрөөддөг гээд өөрийгөө таниулсан өргөдөл бинэ. Бид энэ мэтчилэн асуулттай маягт бөглүүлж, тухайн хүүхдийн тухай тодорхой мэдээлэлтэй болоод, түүнд тохирох сургуулийг нь санал болгодог.

Жишээлбэл: Пенсилванийн их сургуулийн цогцолборын дэргэд байрладаг 1 хувийн ахлах сургууль бий. Тус ахлах сургууль 11, 12-р ангийн сурагчдаа Пенсилванийн их сургуулийн зарим хичээлд суух нэмэлт боломж олгодог. Энэ нь хүүхдийг мэргэжлээ сонгоход нь их нэмэр болдог. Дүүргийн шүүхийн өөдөөс харсан хувийн ахлах сургууль бий. Эрхзүйч мэргэжлээр сурах хүүхдүүд голдуу уг сургуульд сурдаг. Тэд тус шүүхийн шүүх хуралд суух, хөндлөнгийн гэрчээр оролцох жишээтэй. Сургууль бүрт энэ мэтчилэн онцлог, давуу тал, тусгай хөтөлбөр байдаг.
-Танайхтай хамтардаг АНУ-ын “National open door” байгууллага бас ашгийн төлөө бус уу?
-Тийм. Гадаадын 40 гаруй улсын хүүхдүүдийг АНУ-д сурахад тусалдаг, ашгийн төлөө бус байгууллага. Жилд 2000-аас дээш сурагч, оюутныг АНУ-д солилцоогоор сургадаг. АНУ-ын муж, дүүрэг бүрт төлөөлөгчтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын том байгууллагуудын 1.
-“U bright open door”, “National open door” гээд ашгийн төлөө бус 2 байгууллага хамтарч байгаа учраас танай төлбөр хямд гэж ойлгож болох уу?
-Тийм. Бид аль болохоор л төлбөрийг хямд байлгахыг хичээж байна.
-Айлд амьдрахаар аюулгүй байдлыг яаж хангах вэ. Айлаа яаж сонгодог вэ?
-Америк айлыг тогтсон стандартын дагуу дүрэм, журмын дагуу сонгодог. Энэ ажлыг манай 2 байгууллага дүрэм, стандартын дагуу маш нарийн хийдэг. Тухайн айл ч гэсэн өөрсдөө сонгогдохын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүх баримт бичгээ бүрдүүлж, стандартын шаардлага хангаж, дүрэм биелүүлэн, аюулгүй байдлын баталгаа өгдөг. Америк айлууд сонгогдохын төлөө маш их хичээдэг.
-Яагаад?
-Тухайн айл татварын болон бусад хөнгөлөлт эдэлдэг юм. Тухайн айлын шалгуур үзүүлэлтийг нарийн нягталж, монгол хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаардаг.
-6 сар, 1 жилийн хичээл хэзээ эхэлдэг вэ?
-АНУ-д хичээл 9-р сард эхэлдэг. Бүтэн жил сурах бол одоо 6-р сард багтаад бидэнтэй холбогдох хэрэгтэй. 9-р сараас 6 сарын хөтөлбөрт хамрагдаж бас болно. Хагас жилийн хичээл өвөл 1-р сард эхэлдэг.
-Танайхтай яаж холбогдох вэ?
–И-мэйл хаягаар бичээрэй. Сайтаас мэдээлэл авч болно. АНУ дахь утас 1-703-507-5858. Facebook: U brigh open door