“Хайрхан аялагч” клубийн гишүүн, уулын спортын ОУХМ Ч.Ариунзул өнөө өглөө Эверестийн оргилд гарчээ. Түүнийг далайн түвшнээс дээш 8848.86 метр өндөрт оршдог Эверест уулын оргилд 5 сарын 19-ний өдрийн 06:45 цагт амжилттай гарсныг “14 peaks expeditions” компани албан ёсоор баталгаажуулан мэдээлсэн тухай Монголын уулчдын үндэсний холбоо мэдээллээ. Ийн тэр Эверестийг эзэлсэн Монголын 17 дахь уулчин боллоо. Ч.Ариунзул өнөөдөр 4 дүгээр кемп руу бууж байгаа аж.

Ийнхүү манай 3 уулчин Эверестэд 12 цагийн зайтай гарлаа. 5 дугаар сарын 18-ны 06:30 цагт Эверестийн оргилд “Цэгц” клубийн уулчин Б.Батхишиг, “Хоризон” клубийн уулчин А.Баттогтох нар хөл тавьсан юм.

Гавьяат тамирчин Б.Гангаамаа Монголоос Эверестэд амжилттай авирсан анхны эмэгтэй уулчин болсон бол Ч.Ариунзул 5 дахь нь болж байна. Монголын уулчин 2005 онд анх энэ оргилд хөл тавьсан юм. Үүнээс хойших 20 жилийн хугацаанд 17 монгол уулчин Дэлхийн дээвэрт гараад байна.