5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл явган хүний замд хөтөч хавтан суурилуулна


Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлжээ. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Өнөөдрийн байдлаар гурван байршилд шинэчлэлтийн ажлыг эхэлжээ.

Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *