Машины шилдэг засварчид шалгарлаа


Автомашины засварчин мэргэжлээр сурч буй залуусын дунд зохион байгуулсан “Монгол ур чадвар” уралдааны хоёрдугаар шат 5 дугаар сарын 16-18-нд боллоо. Боловсролын ерөнхий газар, “Монголын автомашины дистрибьюторуудын холбоо”, “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ, Монгол-Солонгосын политехник коллеж хамтран зохион байгуулсан уг уралдаанд сургалтын 29 байгууллагын суралцагчид оролцов. II ангид суралцаж байгаа 15, шатлан суралцагч 9, төгсөгч 5 оролцсоноос шагналт байрыг дараах оролцогчид эзэллээ.

Үүнд:

  • 1-р байр. Техник, технологийн политехник коллежийн суралцагч О. Адъяасүрэн
  • 2-р байр. ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн суралцагч Д.Дэлгэрмөрөн
  • 3-р байр. Төв аймгийн Баянчандмань суман дахь политехник коллежийн суралцагч Э. Бөх-Эрдэнэ
  • 4-р байр. Говь-Алтай аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагч М.Пүрэвжаргал
  • 5-р байр. Дорноговь аймаг дахь политехник коллежийн суралцагч Х.Өнөрбаяр

Уг уралдааныг “Таванбогд”, “Моннис моторс”, “Монгол хьюндай автоматив”, ”Приус центр”, “Ти Эп”, “ МСМ групп” ХХК-ийн 9 инженер, техникийн ажилтан шүүсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *