2025 оны 5-р сарын 18-ний 06:30 цагт олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг Монголын уулчдын хамт Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд (8848.86 м) амжилттай гарч, Төрийн далбаагаа мандууллаа. Б.Батхишиг уулчны хувиар амжилт гаргаад зогсохгүй хорт хавдартайгаа тэмцэн ялж явна. Тэр хорт хавдрын эмчилгээнүүдээ дууссны дараахан 2024 онд 8163 метр өндөр Манаслу оргилд амжилттай авирсан байна. Энэ удаад Эверестэд хөл тавьж, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, хатан зоригийг харууллаа.
Б.Батхишигийн энэ амжилтыг “8K Expeditions” компани албан ёсоор баталгаажуулан олон нийтэд мэдээлсэн юм.
