Гэрэл зургийн сурвалжлагч нар намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэв


Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон парламентад суудалтай дөрвөн намын бүлгийн дарга нарт хандан, өнөөдөр /2025.05.20/ шаардлага хүргүүллээ. 

Учир нь 2025 оны тавдугаар сараас эхлэн гэрэл зурагчдыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд орохыг хориглоод байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан уг шийдвэр нь төр, засгийн нээлттэй үйл ажиллагааны байдлыг хаасан нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна гэж МГЗНХ үзэв. Иймд тус шийдвэрээ эргэн харж, гэрэл зургийн сурвалжлагчдын ажил үүргээ гүйцэтгэх боломж эрхийг хангаж өгөхийг шаардаж албан бичиг хүргүүлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *