Дарханы 6–12 дугаар ангийн сурагчдад сүү өгч эхэллээ


Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх зорилготой “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт хоёр удаа, 200 мл сүү өгч байгаа аж. Сүүг “Витафит милк” ХХК нийлүүлж байна.

Сүү хөтөлбөрт 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 6–12 дугаар ангийн 12,440 сурагч хамрагдаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *