Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын XV наадмын тэргүүн байр хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуурийн дулаачдын XV дахь наадамд тэргүүн байрт шалгаран болор цом хүртэн, шилдэг дуучнаар шалгарсан байна.
ОХУ-ын нийслэлд Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дулаачдын XV дахь уралдаан явагдаж байна. Энэхүү уралдаанд 9 орны 302 дуучид Хагас финалд шалгарсан байна.

Уралдаанд оролцож буй МУСТА П.Баярмагнайн эгшиглүүлсэн Ж.Вердигийн ” Отелло” дуурийн Ягогийн ари олон улсын шүүгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж “Монголын энэ дуучин Станиславский ба Немирович- Данченко нарын театрт байх зохистой авьяаслаг жүжигчин байна” хэмээн ОХУ-ын Ардын жүжигчин, профессор, Москвагийн хөгжмийн урлагийн зүтгэлтнүүдийн холбооны тэргүүн, Ирина Архиповагийн нэрэмжит Сангийн УЗ-ын дарга Николай Иванович Васильев үнэлжээ.