Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутагт орших Талын агуй оримд өнөө өглөө хээрийн түймэр гарлаа.
Энэ тухай мэдээлэл онцгой байдлын албанд 5-р сарын 20-ны өдрийн 06:36 цагт ирэв. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн албан хаагчид уг түймрийг унтрааж байна.