“Хашаандаа мод тарья” хэмээн Ерөнхийлөгч уриалж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аян зохион байгуулж байна. Хашаандаа модтой айлын газар модгүй айлынхаас илүү үнэтэй. Модтой газрын үнэ өндөр байдаг, мод таривал үнэ нь өсдөг учир “Хашаандаа мод тарья” хэмээн гэр хороолол, зуслангийн айлууд болон малчдад уриалж байгаа юм.

Улаанбаатар хотын 470.440 га газрын 83% нь иргэдийн өмч, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил. Үлдсэн 127 мянган га талбайн 126.920 га нь машины зам, зогсоол. Мод тарих газар манай нийслэлд бараг байхгүй. Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжийн өмч, эзэмшилд байгаа 390.465 га газар модгүй, шороогороо байгаа юм. Иймд айл бүр хашаа, зусландаа мод тарих шаардлагатай байна.

Ингэж байж манай хотын 1 иргэнд 30 м2 ой ноогддог болно. Харин одоо 1 хүнд 5 м2 ой оногдож байна.

Энэ хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд 5 дугаар сарын 17, 18, 24, 25, 31-ний бямба, ням гарагт тохиож байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *