Элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулж байна


Дундговь аймаг “Ногоон Дундговь” хөтөлбөрийнхөө хүрээнд Хулд сумын төвийг элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулж эхэллээ. Сумын төвийн салхины дээд талд 2 га талбайд уг зурвасыг байгуулж байна. Уг ажилд тус сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, иргэд нийлсэн 100 орчим хүн оролцож, 3000 мод тарилаа. Зарим малчид сайн дураараа бууц авчирч өгчөө.

Ойн зурвас байгуулах зардлыг “Тэрбум мод” сан санхүүжүүлж, “Байгаль орчны мэдээлэл, сургалт, судалгааны төв” ТББ удирдан, мод тарилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *