Drake Америкийн шоронд хутгалуулсан нутагт нэгтэндээ өршөөл үзүүлэхийг уриалсан өргөдлийг дэмжив


Канадын реппер Drake өнгөрсөн долоо хоногт Америкийн Калифорни мужийн шоронд хутгалуулсан нутаг нэгт реппер Tory Lanez-д өршөөл үзүүлж, суллахыг уриалсан өргөдлийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрээр Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсомд реппер Tory Lanez буюу Дэйстар Петерсонд өршөөл үзүүлэхийг уриалсан гарын үсэг цуглуулах change.org вебсайт дээрх өргөдлийн холбоосыг өөрийн Инстаграм хуудсандаа байрлуулан нийтэлж, “гэртээ хурдан эргэж ирээрэй” хэмээн бичсэн байна.

Дуучин, реппер Megan Thee Stallion руу гал нээж, буудсан хэргээр 2020 онд шүүхээс 10 хорих ял сонссон Канадын реппер Tory Lanez өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт 14 удаа хутгалуулж, эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний биеийн байдал харьцангуй сайжирсан байна.

Удалгүй шоронгийн зүгээс түүнийг хутгалсан этгээд болох 41 настай Сантино Касиог зарласан ба тэрээр хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ялтай хоригдол юм байна.

Олон нийтийн аюулгүй байдлын төлөөх Калдвеллын институтийн зүгээс санаачлан эхлүүлсэн дээрх гарын үсэг цуглуулах өргөдөлд даваа гарагийн байдлаар 270 мянга орчим гарын үсэг цугларсан байдалтай байжээ.

Tory Lanez-д өршөөл үзүүлэх эрх бүхий Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом гарын үсэг цуглуулж буй дээрх өргөдлийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *