МАН-ын бага хурлын санал хураалт дуусаж, Ерөнхий сайд асуултуудад хариулт өгч үг хэлж байна. Үүний араас “Хамтарсан ЗГ-ыг үргэлжлүүлэх үү? Эсвэл шинээр засгаа байгуулах уу? гэдгийг шийдэх санал хураалт явагдана. Бага хурлын гишүүдийн бараг тэн хагасыг хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд эзэлдэг. Тэгвэл орон нутгийн гишүүд АН-ыг засгаас гаргах асуудлыг хүчтэй тавьж байгаа мэдээлэл байгаа юм. Хамтарсан засгаа өмөөрч хамгаалдаггүй, гишүүд нь нэгдмэл байр сууриа хадгалдаггүй АН-ыг засгаас зайлуулъя гэдэг байр суурь хөдөө орон нутгаас ирсэн гишүүдээс түлхүү гарч байгаа бол УИХ-ын гишүүд засгаа авч үлдье гэдэг байр суурьтай байгаа мэдээлэл байгаа юм. Ерөнхий сайдын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгийг авсан гэдэг утгаараа Хүн намыг засгаас хасах боломжгүй. Харин үүрэх галаа үүрчихсэн АН-ыг жийхэд засагт төдийлөн хохиролгүйгээс гадна МАН-ын гомдогсдыг сайдын суудлаар шагнах бололцоо бүрдэх юм.
АН-ыг засгаас гаргах эсэхийг шийдэх санал хураалт эхлэх гэж байна
