МАН-ын бага хурал албан ёсоор эхэлж, Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын танилцуулгаа тавьж байна. УИХ-ын олонхыг бүрдүүлдэг МАН-ын бага хурал 479 гишүүнтэй.
Ээлжит бусаар зарлагдсан өнөөдрийн хуралд 269 гишүүн оролцож байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. МАН-ын 6-р бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг асуудлыг хэлэлцэх юм байна. Харин засгийг хамтран байгуулсан АН, ХҮН-ын хувьд бага хурлуудаа мөн өнөө орой хийхээр товлоод байгаа. Гэхдээ тэдний хувьд МАН-ын шийдвэрийг харзнан, хүлээсэн байдалтай байна.