“Маргаашийн нар” нөлөөллийн аян зохион байгуулж байна


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтэс хорих ангиудад ял эдэлж буй хүмүүжигчдэд урлагаар дамжуулан эерэг нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Маргаашийн нар” нөлөөллийн аян зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, баривчлах байранд байгаа нийт 450 орчим баривчлагдсан этгээд, хүмүүжигч болон албан хаагчдад урлагийн тоглолт хийлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *