УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай нэвтрүүлж, одоогоор хоёр хагалгаа амжилттай хийгээд байна.


Энэхүү мэс засал нь Дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид тооцогддог, олон улсад өргөн хэрэглэж буй шинэ арга аж. Арьсан дээр ил зүслэг хийлгүйгээр, амны хөндийгөөр дамжуулан, дурангаар бамбай булчирхайд мэс засал хийнэ. Энэ нь эмчлүүлэгчид мэс заслын дараа өвдөлт бага, эдгэрэлт түргэсэх, гоо сайхны талаас арьсан дээр ил сорвигүй зэрэг олон давуу талтай юм.