Хамтарсан засгаас “АН” жийгдэж мэдэх нь


Нэр төдий болох болов уу гэдэг хүлээлт үүсгэж байсан МАН-ын бага хурал гал дагуулсан уур амьсгалтай өрнөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Бага хурлын гишүүдийн бараг тэн хагасыг хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд эзэлдэг. Тэгвэл орон нутгийн гишүүд АН-ыг засгаас гаргах асуудлыг хүчтэй тавьж байгаа мэдээлэл байгаа юм. Хамтарсан засгаа өмөөрч хамгаалдаггүй, гишүүд нь нэгдмэл байр сууриа хадгалдаггүй АН-ыг засгаас зайлуулъя гэдэг байр суурь хөдөө орон нутгаас ирсэн гишүүдээс гарчээ. Ерөнхий сайдын хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгийг авсан гэдэг утгаараа Хүн намаас нүүрээ буруулах аргагүй гэж хэлж болно. Харин үүрэх галаа үүрчихсэн АН-ыг жийхэд засагт төдийлөн хохиролгүйгээс гадна МАН-ын гомдогсдыг сайдын суудлаар шагнах бололцоо бүрдэх юм. Бага хурлын үйл явц одоо асуулт хариултаар үргэлжилж байгаа бөгөөд нийтдээ 46 хүн асуулт асуухаар бүртгүүлсний 20 гаруй нь асуултаа асууж хариултаа авах хэлбэрээр хурал үргэлжилж байна. Харин асуулт хариулт дууссаны дараа “Хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлэхийг дэмжиж байна уу?” гэсэн томьёоллоор санал хураах мэдээ байгаа юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *