Ажлаасаа үндэслэлгүй халагдсан шалтгаанаар 247 хүн шүүхэд ханджээ


Сүүлийн үед эрх бүхий албан тушаалтан, доод шатны хүмүүсээ үндэслэлгүй ажлаас нь халж, хохироодог байдал гарах болсон. Тэгвэл ажлаасаа үндэслэлгүй халагдсан хүн шүүхэд хандаж хохирлоо барагдуулах боломжтой байдаг. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт Э.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халдаг байдал гарсаар байна. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан хүмүүсийн гомдол, мэдээлэл ТАЗ-д хэр их ирдэг вэ? Энэ төрлийн гомдол мэдээлэл буурсан уу?

Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой гомдол маргаан харьцангуй багассан. 4-5 жилийн өмнөх үетэй харьцуулах юм бол. Төрийн албан хаагч халагдсантай холбоотой гомдол маргааныг ТАЗ шийдвэрлэдэг, шийдвэрлэдэггүй гэдэг агуулгаараа өөр. Энэ нь өөрөө төрийн албаны тухай хуулийн 75-р зүйл дээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг төрийн албаны зөвлөл шийдвэрлэнэ гээд хуульчилсан. Харин төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу улс төрийн албан тушаалтны халагдсан чөлөөлөгдсөнтэй холбоотой гомдол маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хуультай. Энэ гомдлын хүрээнд ойролцоогоор 40 хувь буурсан. Яагаад буурч байна гэхээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хууль дээр төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх заалт  төрийн албаны тухай хуулийн 50-р зүйл дээр хуульчилж өгсөн. Энэний дагуу төрийн албаны зөвлөл 2019 оноос эхлээд өнөөдрийн байдлаар 1.1 тэрбум төгрөгийн хохирлыг төрийн дансанд бүрэн төлүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүй буюу хууль бусаар халаад тэрний улмаас төрд учирсан хохирол буюу тухайн халагдсан албан хаагчдад цалин хөлсийг нөхөж олгосон. Энэ тэрбум гаруй төгрөгийн хохирлыгТАЗ төрийн дансанд оруулчихсан байна. Мөн бид нар 3 тэрбум гаруй төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа. Төлөө гээд төрийн албаны зөвлөл шаардлага тавихад төлдөг албан хаагч нар байна. Бас төлдөггүй шүүхээр олон хугацаанд заргалдаад явдаг ийм тохиолдлууд зөндөө байна.  2019 оноос хойш яг өнөөдрийн байдлаар 247 хүнд холбогдох 1.1 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулаад төрийн дансанд оруулчихсан байна.

– Ажлаасаа үндэслэлгүй халагдсан хүмүүсийн хохирлыг хэн барагдуулдаг вэ?

Төрийн албан хаагчдыг буруугаар халсан гарын үсэг зурсан, тушаал шийдвэр гаргасан дарга нар, эрх бүхий албан тушаалтнууд тэд нар хувиасаа гаргаж төлж байгаа. Тэр хүмүүсийн зарим нь ажлаа хийгээд явж байна. Зарим тэтгэвэртээ гарчихсан, ажлаа хүлээлгээд өгсөн гээд янз бүрийн хүмүүс байна. Гэхдээ шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан болохоор ажлаа өгсөн хүмүүс хүчээр төлөөд явж байгаа.

-Сүүлийн нэг жишээ байна. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн кэйс. Түүнийг Ажлаас халсан нь үндэслэлгүй гээд оронд нь 24 сая төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан гэдэг мэдээлэл байна. Энэ тохиолдолд тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан хүн Ж.Соронзон захирлын хохирлыг барагдуулах уу? Хуулиараа.

Хуулиараа бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тухайн хүнд, ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс олгосон тохиолдолд төрд хохирол учруулсан гэж үзээд чөлөөлсөн албан хаагчдаас нэхэмжлэх хууль зүйн зохицуулалттай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *