Л.Гантөмөр: Ардчилсан нам гэрээ зөрчсөн гэдэг бол цэвэр гүтгэлэг


Ардчилсан намын дарга Л.Гантөмөр МАН-ын 6 дугаар бага хурлаас гарсан улстөрийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлээ

Тэрээр, “Хамтарсан засгийн газарт бид дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө л ажил хэрэг болгохыг чухалчилсан. Жагсаал дээр очиж буй, жагсаалыг дэмжсэн эсхүл огцрох санал гаргаж байгаа гишүүд бол ажил хэргийн шүүмжлэл ер хэлээгүй. Дандаа хувь хүн рүү чиглэсэн шүүмжлэл болон нийгмийн ерөнхий суурь бүтцийн тухай ярьсан гэж би ойлгож байна. Энэ хүмүүсийн ярьсан яриаг ардчилсан нам дэмжээгүй. Хэрэв дэмжээд янз бүрийн шийдвэр гаргачихсан бол бид нар хариуцлагаа хүлээнэ. Ер нь цаашдаа жагсаалтын асуудлыг бодолцмоор юм байна. Намын шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсийг парламентад оруулж байж улстөрийн нам бодлогоо барих юм байна. Тэгэхгүй бол намын нэрээр гишүүн болчихоод намын бодлогыг сөрнө гэдэг буруу жишиг.Тойргоос сонгогдсон гишүүд бол сонгогчдын эрхийг хамгаалж болно.Тодруулж хэлбэл сэтгэлийн хадтай хүмүүс жагсаалтаар сонгогдох боломжтой юм байна. Ардчилсан тийм ч амархан хагарч бутрахгүй гэдэгт би итгэж байна. Хамтарсан засаг гэдэг хэцүү юм байна. Үнэндээ өөр соёлтой, өөр бодлоготой хүмүүс нэгдэнэ гэдэг эв эеийг хэрхэн сахих вэ гээд олон сорилттой нүүр туллаа” гэсэн юм. Мөн тэрээр ардчилсан нам гэрээ зөрчсөн гэдэг бол гүтгэлэг. Ийм гүтгэлэг хэлбэрээр асуудлыг шийдэж байгааг харамсаж буйгаа илэрхийллээ. Ардчилсан нам буруутан биш. Цаг хугацааны явцад бүх зүйл тодорхой болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *