Хуульч,өмгөөлөгч Р.Булгамаа БНСУ-ын виз гарсан ч хил дээрээс буцаагдсан иргэдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж буй. Тэрээр бодит байдалтай биечлэн танилцахаар БНСУ-ыг зорьсон тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлжээ
Тэрээр, “БНСУ-г зорин ирлээ. Хил гааль дээр болж байгаа нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.Нүдэн дээр 5 иргэнийг маань саатуулах байрлуу аваад орлоо. Инчоны буудал дээр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамны төлөөлөл ажиллаж байгаатай таарлаа.
Өнөөдрийн ээлжинд зогсож байгаа Хөдөлмөрийн асуудал хариуцсан Атташе саатуулах байранд шилжсэн иргэдийн асуудлаар хөөцөлдсөөр гаргаж авч байгаатай таарлаа. Хамгийн эхэнд гарч ирсэн өндөр настан таларснаа илэрхийллээ. Нөхцөл байдлыг ажиглаж зогсож байхад шийдэж болохоор олон асуудал харагдаж байна. Эхний гол асуудал нэвтрэх шар хуудсаа зөв бөглөхөөс эхлээд нягт нямбай хандах, энэ талаар иргэддээ туслан зөвлөх үйлчилгээг ажил хэрэг болгомоор юм байна” гэжээ.

