АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “One big, beautiful bill” буюу “Нэгэн том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татварын хөнгөлөлтийн багц хууль Конгрессын доод танхимд дэмжигджээ.

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Төлөөлөгчдийн танхимд явагдсан санал хураалтын 215:214 гэсэн дүнгээр Трампын татварын хөнгөлөлтийн тухай дээрх хууль дэмжигдсэнээр Сенатын хуралдаан руу шилжихээр болж байна.

Энэ удаагийн Конгрессын дээд, доод хоёр танхимд Бүгд найрамдах нам олонх болоод байгаа тул уг хууль Сенатад ч мөн дэмжигдэнэ гэж яригдаж байгаа юм. Сенатын хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах, эсвэл батлах боломжтой.

Батлагдсан тохиолдолд ахин Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар орох талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

1000 гаруй хуудас бүхий энэхүү хуулийн төсөлд ахмад настнуудыг татвараас чөлөөлөх, ажилчдын илүү цаг болон цайны мөнгөнөөс татвар тооцож авах явдлыг түр хугацаанд зогсоох, АНУ-д үйлдвэрлэсэн автомашиныг зээлийн хүүг хасах зэрэг татварыг хөнгөлөх маш олон зүйл заалтууд багтан оржээ.

Түүнчлэн засгийн газрын өрийн таазыг 4 их наяд ам.доллар болгож нэмэгдүүлэх саналыг дээрх хуулийн төсөлд багтаасан байна.

Гэвч уг хуулийн төсөл нь АНУ-ын өрийн хэмжээг 5.2 их наядаар нэмэгдүүлж байгаа бөгөөд ирэх санхүүгийн жилд 600 тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээх тооцоо гараад байгаа ажээ.

Д.Трамп дээрх хуулийг “аль болох ойрын үед” батлахыг Сенатад уриалсан нийтлэлийг өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд бичжээ.


One response to “АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив”

  1. Somebody necessarily assist to make severely articles I’d state.
    That is the first time I frequented your web page and so
    far? I amazed with the analysis you made to create this particular put up extraordinary.
    Wonderful job!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *