Б.Батцэцэг: Элчин сайд А.Төмөр талийгаачийн 49 хоног өнгөрсний дараа албан ёсоор мэдээлэл өгнө гэсэн


2025 оны 5 дугаар сарын 9-10 нд шилжих шөнө буюу нэг 01:09 минут орчимд Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас Монгол улсаас тус улсад cуух элчин сайд А.Төмөрийн гэргий Л.О нь 4 давхрын тагтан дээр унаж нас барсан байдалтай олдсон.Энэ хэрэгтэй холбоотой албан бус мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж буйтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байр сууриа илэрхийллээ

Тэрээр, “А.Төмөр элчин сайдын гэр бүлд юуны түрүүнд эмгэнэл илэрхийлж байна. Гэр бүлд нь золгүй явдал тохиолдсонд харамсаж байна. Би А.Төмөр сайдтай холбогдсон. Элчин сайд А.Төмөр сургууль төгссөн цагаасаа л гадаад харилцааны яаманд ажиллаж буй. Мерит зарчмаар дэвшиж яваад элчин сайдаар томилогдсон, олон улсын эрхзүйч мэргэжилтэй хүн.Тайландын цагдаагийн байгууллага талийгаачийн үхлийг золгүй явдал гэж хэлсэн гэж өөрөө надад хэлсэн. Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь бие муутай. 3 хүүхэд ээжийгээ алдаад маш хэцүү, өөрөө ч бараг ярьж чадахгүй сэтгэлзүйн маш хүн цохилтод орсон байна лээ. Ийм үед нь хувь хүний асуудлыг нийгмийн сүлжээгээр авч хэлэлцээд буй нь надад зохимжгүй санагдаж байгаа. Хэнд ч тохиолдож болох уй гашуу учир золгүй явдал гэж ойлгоосой гэж хүсэж байна.Талийгаачийнхаа 49 хоног өнгөрсний дараа албан ёсоор мэдээлэл өгнө гэдгээ хэлсэн. Тайланд бол хуультай дүрэмтэй улс. Хэргийн газрын дүгнэлт болон элчин сайд А.Төмөрийн үгэнд би итгэж байгаа. Мэдээж алдсан хүн арван тамтай гэдэг шиг талийгаачийн ар гэрийнхэнд маш хүнд байгаа байх. Талийгаачийн ар гэрийнхэнд ч бид маш их хүндэтгэлтэй хандах ёстой. Дипломат ёсонд элчин сайд 4 жилээр томилогддог.Ажлын шаардлагаар болон өөрийнх нь хүсэлтийг харгалзаад элчин сайдын хугацааг 1 жилээр сунгасан байсан. Энэ жил Монгол улсад ирнэ. Тухайн элчин сайдын ур чадвар, ажлын чадвараас хамаараад 10-20 жил ч байх тохиолдол байдаг. Элчин сайдын хугацааг энэ хэрэгтэй холбох нь маш утгагүй асуудал. Сэтгүүлчид та бүхэн асуудалд хүн ёсоор хандаарай гэж хүсэж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *