Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны 3 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулсан. Уг шалгалтад 422 аж ахуйн нэгж, байгууллагын 6694 гадаад иргэнийг хамруулжээ. Энэ үеэр нийт 273 зөрчил илрүүлж, гадаадын 335 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 4 улсын 134 иргэнийг албадан гаргасан байна. Албадан гаргасан иргэдийн 117 нь БНХАУ-ын, 14 нь ОХУ-ын, 3 нь бусад улсын иргэн байв.
Гадаадын 335 иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ
