Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд энэ сарын 22-ны 08:00 цагийн үед 37 настай Б нь нэр бүхий компанийн эзэмшлийн “Volvo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний замаар зорчиж, автозамын хайс эвдсэн. Энэхүү асуудлыг Тээврийн цагдаагийн алба шалган, тухайн компанийг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгож, явган хүний зам, хайс эвдсэн хохирлыг төлүүлжээ.
Эвдэрсэн хайс, явган хүний замыг нийслэлийн Замын хөгжлийн газар зассан аж.