Хамтарсан Засгийн газар өнөөдөр сүүлчийн удаа хуралдаж, Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөх байсан ч хойшлуулжээ. Үндсэн хуулийн 43.2 дугаарт зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Ерөнхий сайдын шийдвэрийг УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэх юм.
Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгснөөр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу 30 хоногийн тодорхой болгоно. Энэ хугацаанд шинэ Засгийн газраа байгуулахгүй бол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч энэ УИХ-ыг тараана.