Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна


“Өнөөдөр сонго-Маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2025.05.23/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр алба, нэгжүүд өөрсдийн онцлог, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.  

Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, өргөдлийг хүлээн авч, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацаа сунгуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар мэдээлэл өгч байна.

Мөн цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, автомашин, тусгай хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, автомашин, морьт, нохойт эргүүлийн онцлог, виртуал музейг үзүүлж сонирхууллаа.

Өдөрлөг урлагийн тоглолт, “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн шилдэг үзүүлбэр, албаны нохойн үзүүлэх тоглолтоор үргэлжилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *