“Монгол эх орон мандан бадраг” уриатайгаар Дундад Ази, Европоор унадаг дугуйгаар аялсан “Монгол Алтай” дугуйн холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Д.Цэрэндорж аяллаа дуусган өчигдөр /2025.05.22/ Ховд аймагт буцаж ирлээ.

Тэр Монголоос гарч, Казахстан, Киргизстан, Узбекстан, Турк, Болгар, Серби, Унгар, Словак, Австри, Швейцар, Франц, Люксенбург, Бельги, Голланд, Герман, Чех, Польш, Беларус, ОХУ, БНХАУ зэрэг 21 улсаар 2 сар 15 хоног дугуйгаар аялжээ.

Түүнийг Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг тэргүүтэй албан хаагчид төв талбайдаа угтан авлаа. Д.Цэрэндорж 62 насандаа дугуйгаар аялж эхлэн, 2021 онд Монгол орныхоо 21 аймгийг дугуйгаар тойрч, 66 насандаа Дэлхийн 21 улсаар аяллаа.
