Алдарт жүжигчин И Жүн Жэ К-поп хөгжмийн ертөнцийн тухай кинонд тоглоно


“Squid game” цувралаар дэлхийд танигдсан алдарт жүжигчин И Жүн Жэ их Британийн тэргүүлэх прокдашнуудын нэг болох “Imaginarium” продашкнштай хамтран К-поп тагнуулын тухай тухай киног бүтээхээр төлөвлөн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

К-поп ертөнцийг тагнуулын үйл ажиллагаатай хослуулсан “Нууц шүтээн” хэмээх уран сайхны киног амилуулахаар талууд ажлаа эхэлжээ.

Энэхүү түүх нь К-поп салбарт дадлагажигчаар нэвтрэн орж дэлхийн гэмт хэргийн синдикатыг эгнээндээ нэгтгэн, тайзны арын ширүүн өрсөлдөөнийг удирдаж буй тагнуулчийн тухай өгүүлэх юм. Кино төсөл нь К-поп салбарын бодит байдлыг тагнуулын сэтгэл хөдөлгөм хурцадмал байдалтай нэгтгэсэн өвөрмөц, урьд өмнө байгаагүй түүхийг өгүүлнэ гэж амлаж байгаа аж.

Дашрамд дурдахад “Бөгжний эзэн” киноны Голлум, “Сармагчны гариг” киноны Цезарийн дүрээр олонд танигдсан жүжигчин, найруулагч Энди Серкис болон “Бриджит Жонс” цуврал киноны продюсер Жонатан Кавендиш нар “Imaginarium Productions”-ийг 2011 онд хамтран үүсгэн байгуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *