УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан улстөрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийллээ
Тэрээр, “Ерөнхий сайдыг орлогоо нотол гэсний төлөө хамтарсан засгийн газар муу ажиллалаа огцор гэж байгаа нь хэн ч бодсон маш мангар үйлдэл болсон. Одоо харамсаад байх юм байхгүй. Улстөр явдгаараа явж байна. Гол нь төр засгийн ажлыг тасалдуулмааргүй байна. Бүх яамд дээр ажил зогсчихсон, УИХ-ын гишүүд нь чуулгандаа орж ирэхгүй байна. Ажлаа хиймээр байна. Мега төслүүд нь ямар ч санхүүгийн эх үүсвэр байхгүй, ТЭЗҮ байхгүй байхад бүгд дарга сайд болох санаатай гүйлдээд уралдаад байна. Энийг хурдан цэгцлэх хэрэгтэй” гэв.