П.Наранбаяр: Багшийн цалинг нэмэхгүйгээр багшийн дутагдлыг нөхөх боломжгүй


Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл орж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагч тэр дундаа багш нарын хүрэлцээ, цалин хөлсний асуудлыг хэлэлцлээ.

Багш мэргэжлээр төгсөгчид 4 жил ажиллаад 5 дахь жилдээ ажлаа хаяад явчихдаг нийтлэг хандлагатай болжээ. Багшийг тогтвортой ажиллуулахын тулд үндсэн цалинг өсгөхөөс өөр сонголт байхгүй гэдэг байр суурь салбарын сайдаас гарч байна. 4-р курсын оюутнуудыг, тэтгэвэртээ гарсан багш нарыг, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг салбартаа урьж ажиллуулахаас гадна багш мэргэжлийг сурталчлах болоод багшийн цалингаар амьдралаа аваад явж хүрдэг болгохгүй бол багшаар ажиллах хүн олдохгүй гэдэг тайлбар ч яригдлаа.

,

3 responses to “П.Наранбаяр: Багшийн цалинг нэмэхгүйгээр багшийн дутагдлыг нөхөх боломжгүй”

  1. Багшийн цалин бага байна. Эндээс маш олон асуудал үүсээд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *