Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногоос Улаанбаатар хотын 6 дүүргийн 10 орчим сургуулийг уг шалгалтад хамрууллаа. МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын лицей сургууль, 47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ, гал тогооны агааржуулалт, орчны эрүүл ахуйн байдал, хоолны шим тэжээл зэрэг нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хянан шалгаж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар, нян, бактер илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан гэх мэт зөрчил их илэрчээ.
Мөн хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35 хувь дутуу байна.
