Монгол улсын Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тайлбар авлаа. Тэрээр улстөр ээдрээтэй, янз бүрийн таамаг дэвшүүлж буй нөхцөл байдал үүссэнийг хэн ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ монгол төрийн үйл ажиллагаа ямар ч цаг үед тасраагүй, одоо ч тасралтгүй үргэлжилж байна. Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Нэг зүйлийг тодруулж хэлье. Ямар ч асуудлууд хуулийн хүрээнд л шийдэгдэх ёстой. Ардчилсан намыг хөөсөн асуудал огт байхгүй. МАН-ын бага хурал гэдэг их хурлын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг, улстөрийн шийдвэр гаргадаг хамгийн том бүтэц мөн. Энэ хурлаар хамтарсан засагт байгаа улстөрийн намууд гэрээний үүргээ биелүүлж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт л өгсөн” гэж мэдэгдлээ.
С.Амарсайхан: Ардчилсан намыг хөөсөн туусан асуудал огт байхгүй
