“Эрч хүч – Эв нэгдэл” уриан дор Орхон аймаг буюу Эрдэнэт хотод уурхайчдын спортын их наадам 3 хоног болж, 40 гаруй компанийн 1600 гаруй уурхайчин тамирчид оролцов. Энэ наадмын хөлбөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК мөнгө, “Оюутолгой” ХХК-ийн баг хүрэл медаль хүртэж, мөнгөн шагнал цомын эзэд боллоо. Ноднин жилийн аварга “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хөлбөмбөгийн шигшээ багийг өнөө жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн баг ялж, түрүүллээ.
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд уурхайчдын спортын их наадмын хүндэт тугийг залж, ирэх жилийн наадмыг зохион байгуулах эрхийн хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлэв.
