Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт хий дэлбэрсэн хэргийг прокурорт буцаалаа. Өнөөдөр сүүлийн хүнд шүүх уг захирамжаа гардуулсан байна. Хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх юм байна.
Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025.04.22-ны өдөр болж, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж шүүх үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахад галын дүгнэлт тодорхойгүй байсан аж. Үүнийг тодруулах шаардлагатай гэж үзжээ.