126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа эхэлснээс хойш 80 хувийн ирцтэй хуралдсан өдрүүд энэ их хурал нүдний гэм гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ЗГ огцрох сургаар чуулган байнгын хорооны ирц 90 гаруй хувийн үзүүлэлттэй буюу маш өндөр байгаа юм. Гэвч байнгын хороо чуулганы хууль хэлэлцэх батлах процесс хүн хүч муутай, тэр дундаа МАН-ын гишүүдийн оролцоогүйгээр өрнөж байна. Баасан гаригт чуулганы хуралдаанд 104 гишүүн бүртгүүлсэн ч хууль хэлэлцүүлгийн процесс 10 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй үргэлжилсэн билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаас чөлөө авч, тасалсан гишүүдийн тоо 13 байгаа бөгөөд 113 гишүүд ирцэнд орсон ч чуулганы танхимд МАН-аас их хуралд сууж байгаа гишүүдийн суудал хоосон өнгөрлөө.
Чуулганы ирц 90 гаруй хувийн босго давж байгаа ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй
