“Ок хатагтайн үлгэр” олон ангит кино, “Эмээ авхай” зэрэг кинонд тоглосноороо алдартай БНСУ-ын ахмад жүжигчин Чой Жун У 68 насандаа таалал төгсчээ. Түүнийг архаг өвчтэй байсан гэж мэдээлсэн ч үхлийн шалтгааныг тодорхой зарлаагүй байна.
Жүжигчин Чой Жун У 1975 онд “Жүжигчин хүний амьдрал” жүжгээр дебютээ хийж, дараа нь 1980 оноос эхлэн TBC (Тунгян өргөн нэвтрүүлгийн компани)-д дуу оруулагчаар ажилласан. Тэрээр карьерынхаа ихэнх хэсгийг тайзан дээр өнгөрүүлж, 2000-аад оноос телевизийн уран бүтээл, кино руу хөл тавьж олон арван уран бүтээлд тоглосон байдаг.
Түүний оршуулах ёслол Пүрэв гарагт болох бөгөөд Сувон Ёнхвагийн оршуулгын газарт оршуулах аж.