Хоёр жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн спортын VIII наадам албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Тус наадмын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн бол өнөөдөр нээлтийн ёслол болж, галт бамбарыг асаалаа. Уг ёслолд спортын салбарын удирдлагууд болон спортоос төрөн гарсан алдартай тамирчид, өсвөрийн шилдгүүд оролцов.



VIII наадам чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, боксын төрлөөр аваргуудаа тодруулах юм. Мөн пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөгийн 3х3, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөлбөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулна.