О.Хулан, Б.Ариунцэцэг нар 3х3 сагсанбөмбөгийн чансаанд 5,6-дугаар байрт жагсаж байна


Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ багийн тамирчид болох Б.Ариунцэцэг, О.Хулан нар FIBA буюу “Олон улсын сагсан бөмбөгийн холбоо”-ны 3х3 төрлийн эмэгтэй тамирчдын чансаанд тав болон зургаадугаар байрт бичигдэж байна.

Тодруулбал О.Хулан 166,775 оноотой 5-дугаар байрт, Б.Ариунцэцэг 157,235 оноотой 6-дугаар байрт жагсаж байна.

Тэгвэл тамирчдын чансааг Нидерланд улсын тамирчин Нортже Дриссен 233,194 оноотой тэргүүлж байгаа бол хоёр болон гуравдугаар байрт Канад улсын тамирчид эрэмбэлэгдэж байна.

FIBA 3×3-ийн эмэгтэйчүүдийн чансааг сүүлийн 12 сарын хугацаанд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос баталсан тэмцээнүүдээс авсан оноогоор тодорхойлдог юм.

О.Хулан, Б.Ариунцэцэг нарын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон  “FIBA 3×3 Marseille Women’s Series” тэмцээнд оролцон гуравдугаар байр эзэлж, $8000-ын шагнал хүртсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *