Чөлөөт бөх үзэх хүмүүст автобус үнэгүй үйлчилнэ


Тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно. Уг тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин өрсөлдөнө.

Мөн тэмцээнийг үзэж сонирхох хүмүүс болон тамирчдад зориулан автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм байна.

18 хүртэлх насны хүүхэд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *